Трампыг Их Британид нэвтрэхийг хориглохыг хүсчээ

ЛОНДОН. /Sputnik/. Үзэн ядсан шинжтэй үг хэлсэн гэсэн үндэслэлээр, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд Бүгд Найрамдах намаас өрсөлдөгч Дональд Трампыг Их Британид нэвтрүүлэхгүй байхыг хүсэж, Шотландын нэгэн эмэгтэй Засгийн газартаа өргөх бичиг өргөн барьжээ.

Трамп Их Британид ирж, элдэв үг хэлэхээс урьдчилан сэргийлэх кампанит ажлыг Абердин хотын оршин суугч Сюзанна Келли эхлүүлжээ.

“Үзэн ядсан шинжтэй үгийг байнга хэлж, байж боломгүй авирласан Дональд Трампыг Их Британийн хилээр нэвтрүүлэх хэрэггүй гэж гарын үсэг зурсан хүмүүс үзэж байна. Түүний байж боломгүй зан авирыг сайтар баримтжуулсан бөгөөд  арьсны өнгө, шашин шүтлэг, үндсэрхэг үзлийн тухай хүлцэнгүй бус байдалд өдөөн хатгаж байна” гэж өргөдөлд бичжээ.

Трампыг эсэргүүцсэн өргөх бичигт 10 мянган гарын үсэг зурвал Их Британийн Төлөөлөгчдийн танхимд уг асуудлаар мэтгэлцэх юм.

“Барак Обамагийн төрсний гэрчилгээг хуурамч гэж маш найдвартай эх сурвалж хэлсэн” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгчийн талаар Дональд Трамп хэлсэн байна. “Нью-Йоркт маш хүйтэн, цастай байна. Бидэнд дэлхийн дулаарал хэрэгтэй” гэж уур амьсгалын өөрчлөлтийн талаар тэрбээр хэлжээ.

“Мексик улс асуудалтай хүмүүсээ явуулдаг. Тэд хар тамхи тээвэрлэж, гэмт хэрэг дагуулж байна. Тэд бол хүчирхийлэгчид. Сайн хүн ч бий байх” гэж Трамп арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсаныг хэвлэлүүд онцолж байсан юм.

Х.Аминаа