Хайлт :    
Мэдээ Мэдээ » Дотоод мэдээ » Соёл урлаг
АНХНЫ ОЛОН АНГИТ ХҮҮХДИЙН КИНОНЫ ЗУРАГ АВАЛТ ЭХЭЛЛЭЭ
2009-06-23 08:53:46 |  Хэвлэх |  Найздаа илгээх |

              "Хэцүү анги" олон ангит уран сайхны киноны зураг авалтын нээлт өчигдөр боллоо. Тус киноны зохиолыг шог зохиолч, сэтгүүлч А. Амарсайхан бичиж, МҮОНТ-ийн захирал Ц. Оюундарь ерөнхий продюссерээр ажиллана. Монголын анхны хүүхдийн олон ангит уран сайхны  энэ киногоор ахлах ангийн сурагчдын үерхэл нөхөрлөл, тэдний дунд гарч буй үзэл бодлын зөрчил, эцэг эх, хүүхдүүд, багш, сурагчдын хоорондын харилцааг харуулах юм. Киноны зураг авалт зуны турш үргэлжилж, МҮОНТ-ийн ойн өдөр буюу ирэх есдүгээр сарын 27-ны өдрөөс эфирт гарах ажээ. Уншигч та бүхэнд тус киноны зарим уран бүтээлчидтэй хийсэн товчхон ярилцлагыг хүргэе.
Киноны хоёрдугаар найруулагч Б. Навчаа:

-Киноны гол агуулгаас ярьж өгөхгүй юу?

-Өсвөр насны хүүхдүүдийн хүмүүжил, тэдний хоорондын харилцаа, үерхэл нөхөрлөл зэрэг асуудлыг хөндөж түүгээр дамжуулан Монголын нийгмийн амьдралыг харуулах зорилготойгоор бүтээж буй кино юм.
- Энэ киноны онцлог?
- Урьд нь хүүхдийн кинонууд гарч байсан.  Монголд гарч буй анхны олон ангитай хүүхдийн кино гэдгээрээ онцлог. Кино жаран ангитай. Мөн хүүхдүүд өөрсдөө жүжиглэж тоглосноороо онцлогтой юм.
-Киноны дүрүүдээ хэрхэн сонгосон бэ?
-Шалгаруулалтад нийт 800 гаруй хүүхэд оролцсон. Тэдний 231 нь кинонд тоглоно. 15-18 насны хүүхдүүд дүр бүтээж байгаа. Гол дүрд мэргэжлийн хоёр жүжигчин тоглож байна.
-Киног  компаниуд ээлж ээлжээр ивээн тэтгэж байгаа гэж сонссон?
-Эхний арван ангийг МҮОНТ ивээн тэтгэж байна.
-Таны хувьд өмнө нь кино найруулж байсан уу?
-Би жүжигчин мэргэжилтэй. Өөрөө олон кинонд тоглож байсан боловч найруулж байгаагүй. Харин энэ кинонд хоёрдугаар найруулагчаар ажиллаж байна гэлээ.

Та бидний танил  "Guys" хамтлагийн дуучин А.Төгсбаяр уг киноны нэгэн дүрд тоглож байсан юм. Түүнээс киноны талаар хэдэн зүйл асуулаа.

-Та манай уншигчдад өөрийн дүрийн талаар сонирхуулахгүй юу?
-Би энэ кинонд хичээлийн эрхлэгчийн дүрд тоглож байна.  Хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй, багшийн мэргэжлийг хүндэлдэг хүний дүр. Нэг үгээр хэлбэл эерэг талын дүрд тоглоно.
-Та эрхлэгчийн дүрээс гадна киноны өөр ямар нэгэн зүйлд оролцож байгаа юу?
-Би зургийн дарга болон хөгжмийн тал дээр ажиллаж байна.
-Киноны дууг сонирхуулахгүй юу?
-Манай кино хоёр дуутай. Нэг нь залуучуудын нийгэмд хандах хандлагын тухай, нөгөө нь хайр дурлалын тухай уянгын дуу бий.
-Нууц биш бол хэн дуулах вэ?
-За үүнийг хэлэхгүй үлдээе. Нэгийг нь залуучуудын сонсох дуртай нэгэн хип хоп хамтлаг дуулна. Нөгөө дууг нь бас л залуучуудын сонсох дуртай эмэгтэй дуучин дуулна.

Дараа нь кино зохиолыг бичсэн сэтгүүлч, шог зохиолч А.Амарсайхантай уулзсан юм.
-Энэ киног  бүтээх болсон шалтгаан юу бэ?
-Би  нэг иймэрхүү кино хийе гэж бодож явдаг байсан. Найруулагч Б. Навчаа санал тавьсны үндсэн дээр энэ киног хийх болсон. Траншейний хүмүүсээс эхлээд Монголын нийгмийн бүхий л хүрээг киногоороо харуулахыг хичээж байна.
-Та өмнө нь кино зохиол бичиж байсан уу?
-Телевизүүдтэй хамтарч уран сайхны зохиомж хийж байсан. Энэ зун уран бүтээл ихтэй байна. Хоёр ч киноны ажил эхлэх гэж байна.
Э.Загдсүрэн

   Үнэлгээ
3.0 / 5 (83 санал өгсөн )

Үйл явдал

АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
ХҮҮХЭД МӨРГӨӨД ХЭРГИЙН ГАЗРААС ЗУГТЖЭЭ
ЗАМЫН ЦАГДАА НАР СТРЕССТ ОРОХ БОЛЖЭЭ
ШОРООНД ДАРАГДАН НАС БАРЖЭЭ
"НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР..."

Нийгэм

ШҮҮХЭЭР ЭЦЭГ ТОГТООЛГООД ХҮҮХДИЙН ТЭТГЭМЖ АВНА
НИЙСЛЭЛЧҮҮДИЙН 78 ХУВЬ НЬ 70 МЯНГАА АВЧЭЭ
ОЮУТНУУД АХМАД НАСТНУУДАД ТУСЛАВ
“ДАЛ”-ЫН ТӨЛӨӨХ ДАЖИН
ХОЁР ИХРЭЭС ОЛОН ХҮҮХЭД ТӨРҮҮЛБЭЛ УЛС АСАРНА

Улс төр

АЖЛЫН ХЭСЭГ АМРАЛТЫН ӨДӨР ХУРАЛДАВ
ШҮҮГЧДИЙН ХОЛБОО ШИНЭ ДҮРЭМТЭЙ БОЛНО
ОУВС: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭХ ШАТАНДАА ОРЖ БАЙНА
АН ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв
Цаазаар авах ялд тавьсан хориг анхаарал татжээ

Эдийн засаг

ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ НААШТАЙ ГАРЧ БАЙНА
ШАТАХУУНЫ ҮНЭ 30-40 ТӨГРӨГӨӨР ХЯМДАРЧЭЭ
10 САЯ ЮАНИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭВ
ТАЛХНЫ ҮНИЙГ 20 ТӨГРӨГӨӨР НЭМЛЭЭ

Ханш

МАХ, НОГООНЫ ҮНЭ ӨСӨВ
209.9 САЯ ТӨГРӨГИЙН ХУВЬЦАА АРИЛЖИВ
“УИД” ХК-ИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ БУУРЧЭЭ
ХОНКОНГИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ХУВЬЦАА ГАРГАВ

Спорт

Д.ДАГВАДОРЖИЙН СҮР ХҮЧ, ЯПОНЫ СУМОГ СӨХРҮҮЛЖ ЧАДЛАА
ТЭР МОНГОЛЧУУДДАА “ЭЗЭН БАЙХ” ТӨРӨЛХ ЧАНАРЫГ НЬ МЭДРҮҮЛСЭН
С.МИЯРАГЧАА ПАРИСЫН “ИХ ДУУЛГА”-ААС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭ
ОЛИМПИЙН ЭРХ АВСАН ТАМИРЧИД ТӨРИЙН ДАЛБААГАА ГАРДЛАА
СУМОГООС ХӨӨХ ЭСЭХИЙГ МАРГААШ ШИЙДНЭ

Соёл урлаг

ТАТЬЯНАГИЙН ДҮРД УГЖ С.МӨНГӨНЦЭЦЭГ ШАЛГАРАВ
“ЭЦСИЙН ЗОГСООЛ МОНГОЛ”
УДЭТ-ЫНХАН УРАН БҮТЭЭЛИЙН ХУР БУУЛГАНА
“UNIVERSE BEST SONGS” УРАЛДААНД 400 ГАРУЙ ОРОЛЦОГЧ БҮРТГҮҮЛЖЭЭ
АМЖИЛТАД ХҮРЭХЭД БУЯН ХЭРЭГТЭЙ

Шинжлэх ухаан

МОНГОЛ МАЛЫГ ЭРҮҮЛЖҮҮЛНЭ
АРВАН ЖИЛ ТУТАМ 0.3 ХЭМЭЭР ДУЛААРЧ БАЙНА

Орон нутаг

ЗЭРЛЭГ АН АМЬТАД БАЙГАЛИЙН ХҮНД ГАМШГИЙГ ДАВЖ ЧАДАХГҮЙД ХҮРЭЭД БАЙНА
“ШИДЭТ ХАЙЧ”-НЫ ИД ШИД
БОР-ӨНДӨРИЙНХӨН ОНЫ ШИЛДЭГ БОЛОВ
ТУСЛАМЖИЙН АНХНЫ ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ
БАГШ НАРЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Эрүүл мэнд

ГАХАЙН ТОМУУГААР 30 ХҮН НАС БАРЖЭЭ
УРЬДЧИЛСАН БАЙДЛААР ЦУСАН СУУЛГА ГЭЖ ҮЗЖЭЭ
ДОХ-ТОЙ ӨВЧТӨНИЙГ ГАХАЙН ДЭЛҮҮГЭЭР ЭМЧИЛЖ БОЛНО

Боловсрол

СОЛОНГОСЫН БОЛОВСРОЛЫГ ЭХ ОРОНДОО
СААЖИЛТТАЙ ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ЖИШИГ АНГИ НЭЭНЭ
ТЭНЦСЭН ОЮУТАН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРАЛЦАНА
ЯПОНД 1215 ОЮУТАН ИНЖЕНЕРИЙН МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦДАГ
КОРЭЙ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ

Ярилцлага

200 САЯ ТӨГРӨГӨӨР ТУСЛАВ
Ж.БЯМБАДОРЖ: УЛС ТӨРД ОРОХ СОНИРХОЛ ҮНЭНДЭЭ БАГА БАЙНА
МАЛ ДАРАГДАЖ ҮХЭХ НЬ МАЛЧНЫ САМБААГҮЙ, ЗАЛХУУГИЙНХ
СЭХЭЭН АМЬДРУУЛАХЫН “АЛТАН ГАРТ”
ОЙН НӨХӨРЛӨЛИЙГ ОЙГҮЙ ГАЗАР Ч БАЙГУУЛНА
Гэрэл зураг