Умард Солонгосын асуудлаар 3 талын хэлэлцээ хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2015-09-10 12:59:28

ТОКИО. /NHK/. Умард Солонгос пуужин харваж болзошгүй байгааг хэлэлцэхийн тулд Японы ГХЯ АНУ болон Өмнөд Солонгостой дээд түвшний хэлэлцээ хийхээр ажиллаж байна.

Тус яам энэ сарын сүүлээр АНУ-д уулзалт зохион байгуулахыг зорьж байгаа ажээ.

Эрх баригч Солонгосын хөдөлмөрийн нам байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан ирэх сард арга хэмжээ, үүний дотор цэргийн парад зохион байгуулахаа Пхеньян мэдэгдсэн юм.

Уг ойн баярын арга хэмжээтэй давхцуулан Умард Солонгос алсын тусгалтай баллистик пуужин харваж болзошгүй гэж түгшиж байгаа билээ.

Хамгийн сүүлд өнгөрсөн тавдугаар сард Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод АНУ, Өмнөд Солонгос болон Япон гурван талын уулзалт хийсэн юм.

Г.Доржханд

関連ニュース
コメント