Арканзас муж улсад цаазаар авах ялыг сэргээж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-09-10 15:28:45

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн Арканзас муж улсад сүүлийн 10 жил завсарласны дараа 10 дугаар сараас эхлэн цаазаар авах ялыг дахин сэргээхээр болжээ. Энэ тухай тус муж улсын захирагч Аса Хатчинсон мэдэгдсэн байна.

Арканзас муж улсын захирагчийн зарлигийн дагуу ял авсан зургаан гэмт хэрэгтнийг энэ онд болон ирэх оны эхээр үхлийн тариа хийх замаар цаазаар авах аж. 1989 болон 1990 онд тус тус хүн амины хэрэг үйлдсэн нь тогтоогдсон  Брюс Уорд,  Дон Дэвис гэгч нарыг хамгийн түрүүнд цаазлана. Тэдний ялыг 10 дугаар сарын 21-нд гүйцэтгэх аж.

Арканзас муж улс нь Америкийн өмнөд мужуудаас цаазаар авхуулах ял авсан гэмт хэрэгтнүүдийн ялыг 2005 оноос хойш өнөөг хүртэл гүйцэтгээгүй цорын ганц муж улс юм. Үүний шалтгаан нь үхлийн тариа хийх замаар цаазаар авахтай холбоотой шүүх ажиллагаа олон жил сунжирсан, мөн ялыг гүйцэтгэхэд ашиглагдаг хорт бодис хомсдсонтой холбоотой байна. Харин одоо энэ хоёр асуудлыг хоёуланг нь шийдсэн гэж тус муж улсын захирагчийн төлөөлөгчид мэдэгджээ.

Цаазаар авах ялыг АНУ-ын нийтдээ 31 муж ужлсад зөвшөөрдөг байна. Ялын дээд хэмжээг дахин хэрэглэж эхэлсэн 1976 оноос 2015 оны есдүгээр хүртэл тус улсад 1414 хүнийг цаазалжээ.

Д.Жаргал

関連ニュース
コメント