"Лалын улс"-тай хамт Өрнөдтэй тулалдахад "Аль-Каида" бэлэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-09-10 16:28:20

КАИР. /TASS/. Хэдийгээр хоёр бүлэглэл хоорондоо зөрчилтэй байдаг боловч дэмжигчид нь Сири, Иракт “Лалын улс”-ын босогчидтой хамт Өрнөдийн эвслийн эсрэг тулалдахад бэлэн гэж “Аль-Каида” байгууллагын толгойлогч Айман аз-Завахири хэлжээ. Энэ тухай Ройтерс агентлаг мэдээлсэн байна.

Усама бен Ладены залгамжлагчийн дуу бичлэгийг интернэтэд байрлуулжээ.

“Айман аз-Завахири “Лалын улс”-ыг хууль бус хөдөлгөөн гэж мэдэгдсэн боловч бүлэглийнх нь дэмжигчид Сири, Иракт Өрнөдийн удирдаж байгаа эвслийн эсрэг дайнд тэдэнтэй нэгдэнэ гэж мэдэгдсэн” тухай Ройтерс агентлаг мэдээлж байна.

Египетийн иргэн болох 60 настай аз-Завахири “Аль-Каида”-г үндэслэгч Усама бен Ладены “баруун гар” байжээ.

Д.Жаргал

関連ニュース
コメント