Гүрж улсын Ерөнхий сайд Иракли Гарибашвилитай уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-10 17:33:59

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Далянь хотод зохион байгуулагдаж буй зуны Давосын чуулга уулзалтад оролцож байна. Энэ үеэр Бүгд Найрамдах Гүрж Улсын Ерөнхий сайд Иракли Гарибашвилигийн хүсэлтээр түүнийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр орон эртнээс найрсаг харилцаатай байсаар ирсэн гэдгийг уулзалтын эхэнд онцоллоо. Мөн монголчууд гүрж ногоон цайг өргөн хэрэглэдэг гэдгийг дурдсан юм.

Гүрж улсын Ерөнхий сайд Иракли Гарибашвили  хоёр улсын харилцаанд төрийн айлчлалууд чухал гэдгийг онцлон тэмдэглээд Ерөнхий сайдын хувиар Монгол Улсад айлчлал хийх сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр мэдэгдлээ.

Ерөнхий сайд нарын уулзалтын үеэр эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлж, өргөжүүлэх боломжийн  талаар санал солилцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

 

関連ニュース
コメント