АПЕК-ийн сангийн сайд нарын уулзалт болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2015-09-11 09:56:01

МАНИЛА. /NHK/. Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форум буюу АПЕК-ийн сангийн сайд нар Филиппинд дэлхийн эдийн засгийн байдлыг хэлэлцэж байна.

АПЕК-ийн сайд нарын хоёр өдрийн уулзалт өчигдөр Филиппиний Себу аралд эхэлжээ. Уг уулзалтад АПЕК-ийн гишүүн 21 улс, тэдгээрийн дотор, Япон, АНУ болон БНХАУ-ын сангийн сайд нар оролцож байна.

Дэлхийн эдийн засгийг тогттвортой болгохын тулд нийтээрээ хүчин чармайлт гаргахыг нээлтийн ёслолын үеэр Филиппиний Ерөнхийлөгч Бениньо Акино уриалжээ.

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч буйг, АНУ-ын төв банк хүүгээ нэмбэл дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх зэргийг оролцогчид хэлэлцэх ажээ.

Г.Доржханд

 

関連ニュース
コメント