Дорнодчууд чөлөөт бүсийн талаар мэдээлэлгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-09-11 10:06:13

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт 500 мянган га газрыг чөлөөт бүс болгох тухай Засгийн газзрын тогтоол гарсан. Харин орон нутгийн иргэд энэ талаар ямар ч мэдээлэлгйү сууж байна. Ялангуяа тус бүс байгуулагдах Халхгол сумын иргэд энэ шуугианд яах учраа олохгүй сандралдаж сэтгэл түгшин сууна.

Хэдхэн хоногийн дараа УИХ-аас  гарсан ажлын хэсэг тус суманд очиж ардп иргэдтэй уулзалт хийнэ. Уг уулзалтыг хүлээсэн ард иргэд ямар мэдээлэл өгөхийг нь тэсэн ядан хүлээж байгаа талаар тус сумын иргэн Б бидэнд ярилаа. Халхголчууд хэрэв чөлөөт бүс болгох юм бол өөрсдийн 5-15 жилээр эзэмшихээр авсан бэлчээр, отор нүүдлийн газар нутгаасаа хөөгдөх вий гэсэн айдастай байгаа гэнэ. Халхгол сум гэлтгүй Дорнод аймгийн төвд амьдран суугаа иргэд ч  энэ талаар тодорхой мэдээлэлгүй байгаа. Аймаг орон нутгийн зүгээс чөлөөт бүсийн талаар иргэдэд албан ёсны мэдээлэл одоогоор өгөөгүй байгаа нь ийнхүү олон түмний эргэлзээнд оруулжээ.  

Б.Туяа

関連ニュース
コメント