Хогондоо 14,5 сая төгрөгөөр хашаа барилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2015-09-11 10:07:48

Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Захирагчийн албанаас хоймроо залсан хогийн цэгээ барьж тогтоохын тулд 14,5 сая төгрөгөөр хайс барилаа.

Хотын хойно орших Түгээ овооны ард хогийн цэг байрлаж байгаа нь оршин суугчдыг  цэвэр, тав тухтай орчинд амьдрах аргагүй болгодгоос хогтой холбоотой хэл ам дарга, удирдлагуудын чихийг үргэлж халууцуулдаг байсан. Тэгвэл хог хаягдлын менежментийг сайжруулах зорилт тавьж,  төвлөрсөн хогийн цэгт хамгаалалтын хайс барих ажлыг “Арвайхээр тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ хийж гүйцэтгэлээ.

485 метр урттай, 2,60 см өндөртэй уг сараалжин төмөр хайс нь хогийг хийсгэхгүй барихын зэрэгцээ нохой оруулахгүй, эмх замбараатай байлгана хэмээн үзэж байна.

Б.Батчимэг

関連ニュース
コメント