БНХАУ-ын БХАТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дөзян мэндчилгээ дэвшүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-09-11 11:38:29

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дарга Жан Дөзян өнөөдөр Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.

        Монгол Улсын Их Хурлын дарга эрхэмсэг ноён Зандаахүүгийн Энхболд танаа

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан миний бие Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын нэрийн өмнөөс Танд халуун баяр хүргэе. Эдүгээ Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж, хоёр тал БНХАУ-ын дарга Си Зиньпин болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хооронд тохирсон хэд хэдэн чухал тохиролцоог цаг алдахгүй хэрэгжүүлж байна. Хятад, Монголын харилцаа, ялангуяа хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг тасралтгүй урагшлуулан хөгжүүлэхэд миний бие Тантай хамтын хүчин чармайлт гаргахад бэлэн байна.
Өнгөрсөн жил таны БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай хэрэгжиж, хоёр талын Бүх Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болон Монгол Улсын Их Хурлын хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай санамж бичиг байгуулсан. Хоёр орны хууль тогтоох байгууллага хооронд дэд даргын түвшний хамтын ажиллагааны механизм тун удахгүй эхлэх болно. Хоёр тал энэхүү боломжийг ашиглан хоёр улсын харилцаанд хувь нэмрээ оруулахын төлөө харилцан солилцоогоо эрчимжүүлж, бие биедээ харилцан дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсч байна.

Танд эрүүл энх, Монгол Улсад хөгжил цэцэглэлт, Монголын ард түмэнд аз жаргалыг хүсэн ерөөе.

Бүгд Найрамдах Хятад Ард УлсынБүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын

байнгын хорооны дарга Жан Дөзян

 

Улсын Их Хурлын Тамгын газрын

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

関連ニュース
コメント