Сумынхаа захын гэр хороололд “Байшин цэцэрлэг” байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-09-11 15:20:26

Дархан-Уул аймгийн Орхон суманд энэ жил “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгө оруулалтаар “Энхтал” багийн “Бүрэн толгой”-н суурингийн иргэдийн оршин суух ая тухтай орчин нөхцлийг сайжруулах үүднээс 48 сая төгрөгөөр цахилгаан хангамжийг нь сайжруулж иргэдийн талархал хүлээсэн байна.

Мөн  сумын төвийн “Шарын дэрс”-ний гэр хорооллын хүүхэд багачуудыг сургуулийн өмнөх боловсролд хамруулах үүднээс 70 сая төгрөгөөр “Байшин цэцэрлэг”-ийг ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Орхон сумын төв нь “Эрүүл мэндийн төв”, ерөнхий боловсролын 12 жилийн сургууль, 180 хүүхдийн цэцэрлэг, 220 хүний суудалтай Соёлын төв, спортын танхим, орчин үеийн үүрэн телефоны дөрвөн сүлжээ нэвтэрсэн, шилэн кабельтэй, 24 цагаар эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон, авто болон төмөр замтай, дэд бүтэц түлхүү хөгжсөн сум юм. Харин энэ удаа сумаасаа алслагсан сууринг эрчим хүчний байнгын эх үүсвэртэй болгосон бол сумынхаа захын гэр хороололд шинэ цэцэрлэг байгуулсан нь энэ аж.

   Б.Норовсамбуу

関連ニュース
コメント