Байгалийн улаан чулуу хилээр нэвтрүүлэхийг завджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-09-11 15:29:22

Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтын гарах чиглэлд энэ сарын 9-ний өдөр зорчигч О, Т нар өөрийн эзэмшлийн автомашины ард талын суудлын зөөлөвчин дор 58 кг байгалийн улаан чулуу хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ.

Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх газрын  шалгагч нар илрүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

 Б.Заяа

関連ニュース
コメント