Хэлмэгдэгсдийн үр хүүхдэд хүндэтгэл үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-09-11 15:29:47

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Аймаг, сумын ИТХ, аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос үр хүүхдийг нь хүлээн авч,хүндэтгэл үзүүллээ.

1922 онд эхлэж, 1937 онд дээд цэгтээ хүрч, 1939 оноос бага зэрэг саарсан боловч янз бүрийн хэлбэрээр олон жил үргэлжилсэн хэлмэгдүүлэлт нийгмийн бүхий л давхаргыг хамарч,тус  аймгийн хэмжээнд 2800 гаруй иргэнийг хэлмэгдүүлсэн байна.Эдгээрийн төлөөлөл 40 гаруй иргэний үр хүүхдэд аймаг, орон нутгийн удирдлагаас хүндэтгэл үзүүлэхийн ялдадмд гарын бэлэг гардуулсан юм. Энэ үеэр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах аймгийн комиссын дарга Ц.Мэндсайхан хэлмэгдэгсэдийн үр хүүхдэд нөхөн олговор олгох ажлыг эрчимтэй зохион байгуулж,аль болох олон иргэнийг хамруулахаа хэллээ.Уг комисс 2015 онд  “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, нөхөх олговор олгох тухай” хуулийн дагуу Зуунмод,Эрдэнэсант сумын дөрвөн иргэнд 2,5 сая төгрөгийн нөхөн олговор олгосон байна.

Ш.Шүрэнцэцэг

 

関連ニュース
コメント