Өнчин хүүхдүүдэд хувцас бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-09-11 15:36:49

Мандалговь хотод үйл ажиллагаа явуулдаг “Классик шоп” дэлгүүр аймгийн төвд аж төрдөг бүтэн өнчин хүүхдүүд болон нийгмийн халамж дэмжлэг шаардлагатай арав гаруй өрхийн хүүхдэд хувцас бэлэглэв.

Хичээлийн шинэ жил эхэлж, хүйтэн сэрүүний улирал айсуй энэ үед тус дэлгүүрийн хамт олны бэлэг хүүхдүүдэд цагаа олсон тус болж байгаад хүүхдүүд баяртай байна.

Цаашид нийгмийн халамж, хамгаалал шаардлагатай хүүхдүүдэд чиглэсэн тусламж дэмжлэгийг үргэлжлүүлж, хүүхдийн сайн сайханы төлөөх үйлсэд нэгдэж явахаа “Классик шоп” дэлгүүрийн эзэн н.Ариунтунгалаг илэрхийллээ.

Дундговь Т. Отгонтуяа

関連ニュース
コメント