Есдүгээр сарын 11-ны халдлагын ул мөр арилаагүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2015-09-11 16:35:31

НЬЮ-ЙОРК. /Xinhua/. “Есдүгээр сарын 11"-ний халдлагын улмаас ард иргэдийн туссан өвчнийг бамбай булчирхай, уушиг, улаан хоолой, түрүү булчирхайн хорт хавдар болон цусны цагаан бөөмийн өвчин тэргүүлж байна гэж АНУ-ын Нью-Йорк муж улсын Байгаль орчин, эрүүл мэндийн яам цахим хуудсандаа мэдээлжээ.

Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар, тус халдлагын дараах аврах ажиллагаанд оролцсон аврагч, гал сөнөөгч, цагдаа болон эрүүл мэндийн ажилтнуудын 3700 гаруй нь хорт хавдартай гэсэн онош гарсан байна. Тэдний 2110 нь гал сөнөөгч байсан ажээ. Үүнээс гадна, дээрх тоонд хавдар туссан оршин суугчид ороогүй гэв. 14 жил өнгөрсөн хэдий ч аймшигт халдлагын хор уршиг хүний амь насыг авч одсон хэвээр л байна.

Д.Нямтулга

関連ニュース
コメント