Их аварга Харумафүжи Д.Бямбадорж энэ башёг өнжлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-09-11 18:35:47

Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадорж энэ сарын башёг гэмтлийн улмаас өнжиж байна.

Түүний баруун гарын тохойны гэмтэл бүрэн эдгээгүй учраас барилдах боломжгүй, барилдсан ч гэмтлээ улам сэдрээх магадлал өндөр байгаа юм. Өнгөрсөн сарын башёгийн эхний өдөр Харүмафүжи Мёгирюүг давах үедээ дэвжээнд гараа эвгүй цохисноор баруун тохойгоо гэмтээсэн. Энэ удаагийн Аки башёд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд нар Макүүчи /дээд/ зиндааны сүмочдоо магнайлан барилдана.

 

Д.Өлзий

関連ニュース
コメント