БНЭУ-ын элчин сайд Архангайд айлчилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-11 18:47:59

2015 оны есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Арын сайхан хангай нутагт аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Сомнат Гхош тэргүүтэй зочид төлөөлөгчид айлчилна гэж ЗДТГ-ын гадаадын асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Сэр-Од хэллээ.

Ноён элчин сайдыг нутгийн захиргааны ёслол хүндэтгэлийн өргөөнд Архангай аймгийн удирдлага хүлээн авч уулзана.

Айлчлалын гол зорилго нь Цэцэрлэг хотын наймдугаар цэцэрлэгийг Монгол-Энэтхэгийн найрамдлын нэрэмжит болгох ёслолд оролцож, үйл ажиллагаатай нь танилцах явдал юм байна.

Зочид төлөөлөгчид тус цэцэрлэгийн хүүхдүүдийн болон хөгжимт драмын театрын жүжигчдийн урлагийн тоглолт, фотозургийн үзэсгэлэн, аймгийн орон нутгийг судлах музей, хангай ханы нурууны байгалийн үзэсгэлэнт газрыг үзэж сонирхохын зэрэгцээ Эрдэнэбулган суман дахь Монгол улсын тэргүүний гуравдугаар сургуультай танилцаж, Цэнхэр сумын Алтан-Овоо багийн малчин айлд зочлох аж.

Архангай аймаг Л.Булган

関連ニュース
コメント