С.Цэрэнчимэд, Б.Номин нар ДАШТ-ий мөнгөн медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2015-09-12 13:03:15

АНУ-ын Лас-Вегас хотын “The Orleans Arena” спортын ордонд ДАШТ 4 дэх өдрөө үргэлжилж өчигдөрхөн эмэгтэй дэлхийн хошой аваргатай болсон манай бөхчүүд энэ өдөр урамтай сайхан барилдаж гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд, ОУХМ Батболдын Номин нар мөнгөн медалийн эзэд болж Монгол Улсынхаа Төрийн далбааг Америкийн тэнгэрт мандууллаа.

Эрэгтэйчүүдийн 61 кг-д ОУХМ Батболдын Номин нэгдүгээр тойрогт өмнөх жилийн ДАШТ-нд хүрэл медалийн төлөө барилдаанд манай бөх Э.Ням-Очирыг ялж байсан Энэтхэгийн бөх Бажрангийг 6:0, 4:0 онооны харьцаагаар төвөггүй хожиж хоёрдугаар тойрогт АНУ-ын бөх Рис Хамфритэй нутгийн дэвжээн дээр нь маш ширүүн барилдаан хийж 2:0, 0:4 онооны харьцаагаар өвдөг шороодуулж гуравдугаар тойрогт Гүржийн бөх Бэка Ломтазетэй барилдаж эхний үеийг 4:4 онооны харьцаагаар дуусгаж гар зөрүүлэн хөлд орох, хариу мушгих мэх хийсээр 6:1 онооны харьцаагаар ялж мөнгөн медалийн төлөө хоёрдугаар тойрогт Оросын бөх А.Богомоевийг ялсан Украиний бөх Василь Шуптартай өрсөлдөж мушгих, хөмрөх, хөлд орох, дэвжээтэй шахах мэхийг хийж 3:2, 8:3 онооны харьцаагаар урамтай хожиж алтан медалийн төлөө өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Азербайжаны бөх Ажи Алиевтай барилдаж ялагдаж мөнгөн медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 60 кг-д гавьяат тамирчин, 2014 оны дэлхийн аварга С.Цэрэнчимэд нэгдүгээр тойрогт Шинэ Зеландын бөх Талиа Фордтой таарч хөлд нь явж өргөн цацаж гаргадаг дархан мэхээ хийсээр 4:4, 8:1 онооны харьцаагаар ялж хоёрдугаар тойрогт Хятадын бөх Язан Сунтай барилдахдаа зүүн хөлд орж баруун хөлийг алдалж ард нь гарах, өмсөх мэх хийж илүүрхэн 10:2 онооны харьцаагаар хожиж мөнгөн медалийн төлөө Болгарын бөх Филипова Манолова үүрэх мэх хийж түүнийгээ үргэлжлүүлэн цэвэр ялсан. ДАШТ-ний хоёр дахь алтан медалийн төлөө Украины бөх Оксанатай Гергелтэй барилдаж оноогоор хожигдож мөнгөн медаль хүртэж ДАШТ-ий алт, мөнгөн медальтай болж дэлхийн шилдэг бөх гэдгээ дахин нотоллоо .  

Д.Өлзий

関連ニュース
コメント