"Парламент-25" шатрын тэмцээнд үе, үеийн гишүүд оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunzaya@montsame.mn
2015-09-12 17:10:05

Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Улсын бага хурал болон УИХ-ын үе, үеийн гишүүд, Тамгын газрын ажилтнуудын дунд "Парламент-25" шатрын тэмцээн болж байна.

УИХ-ын Тамгын газраас Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатрын тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ удаад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны ойн арга хэмжээний хүрээнд анх удаа уг тэмцээнийг зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.

“Парламент 25” шатрын тэмцээн хууль тогтоох үйл ажиллагаанд шууд оролцогчдын оюуны спортын чансааг сорих, сэтгэн бодох чадавхийг хөгжүүлэх зорилготой бөгөөд швейцарь системээр 8 өрөг тоглож, аваргаа тодруулах аж.

 Б.Заяа 

 

関連ニュース
コメント