Дэлгэрмөрөн цогцолбор сургууль “Алтан намар” өдөрлөгөө тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-09-12 19:51:14

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Улсын тэргүүний Дэлгэрмөрөн цогцолбор сургууль хурднаас хурдан, хүчтэйгээс хүчтэй, хөнгөнөөс хөнгөн уриатай “Алтан намар” өдөрлөгөө зохион байгууллаа.

Хүүхдүүд анги ангиараа жигд хувцаслаж, ангийнхаа уриаг хэлж, дуугаа дуулан жагссан бөгөөд өдөрлөгт 2400 орчим сурагчид эцэг эхчүүдийн хамт оролцож  буухиа тэмцээн олс таталт зэрэг сонирхолтой тэмцээнүүдээр өрсөлдөн нэгэн өдрийг эрүүл агаарт спортоор өрсөлдөн өнгөрүүллээ. Энэ үеэр шилдэг анги хамт олныг шалгаруулж шагнаж урамшуулсан байна.

Б.Гантуяа

 

関連ニュース
コメント