Соёлын байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн нээлт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-09-14 00:06:43

Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёлын газраас эрхлэн аймгийн боловсрол, соёлын байгууллагуудтай хамтарсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн нээлт Дархан хотын “Дархан-50 цогцолбор”-т боллоо. Өдөрлөгийн нээлтэд аймгийн “Төв номын сан”, “Хүүхдийн Номын ордон”, “Музей”, “Залуучууд” театр болон Шарын гол, Орхон, Хонгор сумдын “Соёлын төв”-үүд олон нийтэд ажлаа танилцууллаа.

Мөн үеэр  шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн, ном солилцоо, гадаад хэл дээрх номын хямдралтай худалдаа, Дарханы зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, уншигчийн карт үнэ төлбөргүй нээх, гэрээр ном олгох үйлчилгээ болон орон нутгийн түүх соёлын дурсгалт газруудын танилцуулгыг хийлээ. Түүнчлэн  “Тогшуур хөгжимийг олон нийтэд танилцуулж хүүхэд багачуудад үлгэрийн баатарт хувирсан театрын жүжигчидтэй дурсгалын зураг авахуулах шинэ хэлбэрийн ажлуудыг хийж байна” гэж аймгийн БСГ-ын арга зүйч Г.Нарангэрэл ярилаа. Нээлтийн үеэр аймгийн “Залуучууд” театрын уран бүтээлчид урлагийн тоглолтоо сонирхууллаа. Тус өдөрлөгт есөн их, дээд сургууль оролцож онцлох ажлуудаа олон нийтэд танилцуулж сургуулиа сурталчлав.

                               Б.Норовсамбуу

関連ニュース
コメント