Шинэ сайдад тулгамдсан асуудлаа танилцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-09-14 00:12:34

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг энэ сарын 10-нд цахим хурал хийсний дараа Дархан-Уул аймгийн Байгаль Орчны газрын дарга С.Ганзоригоос хэлэлцсэн асуудлын талаар тодрууллаа.

-Цахим хурлын үеэр тус аймагт байгаль орчны чиглэлээр тулгамдсан хэд хэдэн асуудлыг сайдад тавьж байсныг сонссон. Чухам ямар асуудал тулгамдаж байна вэ?

-Энэ удаагийн цахим хурлыг хоёр үндсэн зорилгын хүрээнд хийж оны эхний хагас жилд гүйцэтгэсэн гол ажлуудаа дүгнэж тулгамдсан асуудлаа тодорхойлж цаг үеийн асуудлаар яамнаас харьяа байгууллагууддаа үүрэг даалгавар, “Байгаль хамгаалах намрын сарын аян”-ыг зохион байгуулалтын талаар танилцуулж чиглэл өглөө. Сүүлийн жилүүдэд Дархан-Уул аймагт шилжилт хөдөлгөөн ихэссэнтэй холбоотой гэр хороолол ихсэж улмаар агаарын бохирдлын асуудал хурцаар тавигдаж байна. Иймд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр сүүлийн үеийн дэвшилтэд технологи, байгалийн сэргээгдэх эрчим хүч зэргийг хэрэглээнд нэвтрүүлэх ажилд хөрөнгийн асуудал тулгамдаж байгаа. Мөн байгаль хамгаалагчдын хувцас, бие хамгаалах, техник хэрэг хэрэгсэл дутмаг байгаа нь байгаль орчныг хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд хүндрэл учирч байгаа талаар танилцуулсан” гэв. Засгийн Газрын тодорхой шийдвэрүүдийн дагуу энэ онд төсвийг хэмнэх зорилт тавьж буйтай холбогдуулж тус яам энэхүү цахим хурлыг хийсэн аж.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

関連ニュース
コメント