Хоймор нутгийн залуус чуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-09-14 00:39:02

Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос  “Хоймр нутгийн залуус” 1000 залуучуудын чуулга уулзалтыг зохион байгуулж байна. 

Хөвсгөл аймгийн залуучуудын чуулга уулзалт нь гишүүдийн идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх, хоорондын харилцан уялдаа холбоог сайжруулах, залуучуудын улс төрийн идэвхийг сэргээж орон нутаг болон Улсын Их хурлын сонгуулийн бэлтгэл ажлыг дээшлүүлэх, хувь хүн болон багаар ажиллах арга барилыг сайжруулах зорилготой ажээ.

Чуулганд тус аймгийн 23 сум, тосгоноос тус бүр 30 төлөөлөгч, Мөрөн сумын 13 баг бүрээс 30 төлөөлөгч оролцож “Хүсэл зорилгоо нэгтгэж Хөвсгөл нутгаа хөгжүүлье” гэсэн уриаг дэвшүүлжээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

 

 

 

 

 

 

 

関連ニュース
コメント