Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-09-14 09:22:17

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт эхэлж, 10 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг жагсаалтаар хүргэж байна.

1.Орон сууцны хорооллын санхүүжилтийн тухай- Сангийн сайд Б.БОЛОР танилцуулна.

2. Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай- БОНХАЖ-ын сайд Н.БАТЦЭРЭГ танилцуулна.

3.Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох тухай- Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ танилцуулна.

4.Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай- БХБ-ын сайд З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна.

5. Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт батлах тухай- БСШУ-ны сайд Л.ГАНТӨМӨР танилцуулна.

6. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай- ЭМС-ын сайд Г.ШИЙЛЭГДАМБА танилцуулна.

7.Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай- ЗГХЭГ-ын дарга С.БАЯРЦОГТ танилцуулна.

8. Монгол Улсын Ерөнхий сайдын орон нутагт ажилласан дүнгийн тухай- ЗГХЭГ-ын дарга С.БАЯРЦОГТ танилцуулна.

9. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн явц, дүнгийн тухай- Сангийн сайд Б.БОЛОР танилцуулна.

10. Бусад асуудал- Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ танилцуулна.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар маргааш буюу энэ сарын 15-нд Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ.

Ч.Ариунболд

関連ニュース
コメント