Хятадын пара наадам эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-09-14 11:45:10

Хятадын ес дэх удаагийн пара наадам өнгөрөгч амралтын өдрүүдэд Сычуань мужийн төв Чэндү хотын Шуанлю спортын төвд нээлтээ хийлээ.

Найм хоногийн хугацаанд үргэлжлэх спортын тус арга хэмжээнд Хятадын 31 муж, хот, өөртөө засах орон, Шинжааны үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтын корпус, Хонгконг, Макаогийн онцгой бүсийн 35 багийн 2300 гаруй тамирчин спортын 12 төрлөөр аваргын төлөө өрсөлдөх юм. Хятадын Төрийн зөвлөлийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ажлын албаны дарга Ван Юн наадмын нээлтийн ажиллагааг эхлүүлж үг хэлжээ.

 

Хөх хот Б.Занданхүү

関連ニュース
コメント