Сирийн энхийн хэлэлцээг үргэлжлүүлэх хэрэгтэй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-14 12:51:37

ПАРИС. /NHK/. Европт дүрвэгчдийн хямрал хүрээгээ тэлж байгааг зогсоохын тулд Сирид энх тайван байдал бий болгохын төлөө олон улсын хамтын нийгэмлэг хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэж НҮБ-д Сирийн асуудлыг хариуцдаг байсан төлөөлөгч мэдэгдлээ.

Лахдар Брахими нь НҮБ-Арабын улсуудын холбооны энхийн төлөөлөгчөөр 2012 онд томилогдсон ч өнгөрсөн онд огцорсон юм.

Тэрбээр Парис хотод “NHK” телевизэд ярилцлага өгөхдөө, “Сириэс дөрвөн сая орчим хүн хөрш улсууд руу дүрвэнэ гэж урьдчилан таамаглаж байсан” гээд, “Сиричүүдэд туслах арга хэмжээг олон улсын хамтын нийгэмлэг аваагүй нь одоогийн дүрвэгчдийн хямралыг бий болоход нөлөөлсөн” гэжээ.

Улс төрийн яриа хэлэлцээ хийх замаар Сирид амар амгалан байдлыг бий болгохоор олон улсын хамтын нийгэмлэг ажиллана гэдэгт найдаж байгаагаа Брахими илэрхийлсэн байна.

Г.Доржханд

 

関連ニュース
コメント