Дэлхийн амралт, аялал жуулчлалын наадам Бээжинд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2015-09-14 13:37:22

Хятад улс 2020 оны Дэлхийн амралт, аялал жуулчлалын их наадмыг Бээжин хотноо зохион байгуулах эрхийг авсан тухай Бээжингийн аялал жуулчлалын холбооноос өнгөрөгч амралтын өдрүүдэд мэдээллээ.

Наадмын бэлтгэл ажлыг энэ жилээс эхлүүлж, аялал жуулчлалын байгууллагуудад улсын стандартыг мөрдүүлэх, тохижилт соёлжилтыг нь сайжруулах талаар цуврал арга хэмжээнүүд авах юм байна. Наадамд Хятадын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгжийн 1000 гаруй, гадаадын 200-300 орчим төлөөлөгч оролцох бөгөөд усан спортын наадам, хэрэглээний нислэгийн наадам, өвөрмөц хоол хүнсний наадам, соёл иргэншлийн үзэсгэлэн зэрэг 16 төрлийн хөтөлбөртэй ажээ. Түүнчлэн амралт аялал жуулчлын өдөрлөг яармаг зохион байгуулж гадаад дотоодын бараа бүтээгдэхүүнийг танилцуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Б.Занданхүү. Хөххот

関連ニュース
コメント