Харилцан хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-15 11:03:42

Соёл, урлагийн ажилтны нэгдсэн зөвлөгөөн болов

Дархан-Уул аймгийн соёл, урлагийн байгууллагуудын нэгдсэн сургалт, зөвлөгөөн тус аймгийн амралтын бүс нутаг Зулзагын голд болов.

Зөвлөгөөнд аймгийн Төв номын сан, Хүүхдийн Номын ордон, Залуучууд театр, Орхон, Шарын гол, Хонгор сумдын Соёлын төвүүд болон МСНЭ-ийн Дархан салбарын сэтгүүлчид нийт 150 гаруй соёл, урлагийн ажилтнууд оролцлоо. Зөвлөгөөний нээлтэд аймгийн Засаг дарга С.Насанбат, БСШУ-ы дэд сайд Б.Тулга, БСГ-ын дарга Б.Ганчулуун нар оролцогсдод баяр хүргэн үг хэлж ажлын амжилт хүслээ.

Түүнчлэн соёл, урлагийн салбарт хөдөлмөрлөж яваа Л.Долгоржавыг СТА цол тэмдгээр,багш Г.Энхзулыг БСШУЯ-ны “Жуух бичиг”-ээр тус тус шагнасныг гардуулав. Мөн үеэр БСШУЯ-ны дэмжлэгээр Соёл урлагийн хөгжлийн академи, СУИС-ын Менежментийн тэнхимийн багш нар “Соёл урлагийн бүтээлч үйлдэрлэлийн менежмент” сэдэвт нэгдсэн сургалт явуулав. Сургалтаар МСУХ-ийн Академийн тэргүүн Г.Батхуяг “Соёлын үйлдвэрлэл хөгжүүлэх бодлого, түүний хэрэгцээ шаардлага” сэдэвт илтгэл тавьсан бол СУИС-ын Менежментийн тэнхимийн эрхлэгч Ж.Эрхэмтөгс “Соёлын инновацийн хөгжлийн чиг хандлага”, “Монголд бүтээлч үйлдвэрлэл хөгжүүлэх нөөц, боломж” зэрэг сэдвээр илтгэл тавилаа.

Уг зөвлөгөөн нь “Монголын соёл урлагийн ажилтны өдөр”-ийг тэмдэглэх хүрээнд “Соёл урлагийн талаар төрөөс баримтлах бодлого”, Монгол Улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад соёл урлагийн байгууллагуудад хэрэгжүүлж байгаа бодлого, зорилтыг нийтэд сурталчилж харилцан хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн байна.

 Б.Норовсамбуу
                                                                                                                                                      

関連ニュース
コメント