Залуу багш нарыг тасралтгүй хөгжих боломжоор хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-15 11:16:47

Дархан-Уул аймгийн “Залуу багш нарын анхдугаар чуулган” болов. Чуулганыг аймгийн Боловсрол, Соёлын газар, НАМЗ-ын Холбоо, Залуу багш нарын “Эрдэм” холбоо зэрэг байгууллагууд хамтарч зохион байгууллаа.

Аймгийн ИТХ, ЗДТГ-аас 2015 оныг “Залуучуудыг дэмжих,орон нутгийн хөгжилд тэдний оролцоог хангах” жил болгон зарласантай холбогдуулж залуучуудын чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого, хамтарсан арга хэмжээг хэрэгжүүлж туршлага солилцож СӨББ, ЕБС-иудын залуу багш нарын оролцоог нэмэгдүүлж хөгжүүлэх зорилгын дор нийт 450 залуу багш оролцож байна гэж зохион байгуулагчид нь хэлэв.

Чуулганд оролцогч залуу багш нар энэ сарын 12-нд Дархан хотын “Дархан-50 цогцолбор”-т “Соёлын ажилтнуудын өдөрлөг”-ийн нээлтэд оролцсоныхоо дараа Зулзагын гол дахь “Хүүхдийн зуслан” руу хөдөлсөн юм. Чуулганы эхний өдөр сургалтууд явуулж хоёр дахь өдөр нь багуудад хуваагдан  спортын гурван төрлөөр тэмцээн явууллаа.

Мөн аймгийн БСГ-ын дарга Б.Ганчулуун, Залуу багш нарын “Эрдэм” холбооны тэргүүн Б.Ганбаяр нар хамтарч ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурав. Уг “Санамж бичиг”-т боловсролын үйлчилгээг бүх нийтэд түгээх, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн залуу багш нар болоход хамтран ажиллах зорилго тавьж тус салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж залуу багш нарыг тасралтгүй хөгжих боломжоор дэмжихээр болов. Эрүүл, зөв хандлагатай, бүтээлч, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч залуусыг бэлтгэх зорилт дэвшүүлж эрдэм шинжилгээ судалгаа, төсөл хөтөлбөр, арга зүйн хамтын ажиллагааг өргжүүлэхээр болсон. Түүнчлэн гадаад, дотоод үйл ажиллагаа, төвлөрсөн арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулж байхаар болж аймгийн БСГ-аас дэмжлэг үзүүлж залуусын оролцоог хангаж ажиллах чиглэлийг тусгасан байна.

                                                                                                             Б.Норовсамбуу

 

関連ニュース
コメント