АНУ-ын сенатчийг Луганск урилаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-09-15 11:25:32

МОСКВА. /TASS/. Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Луганск Ард Улсад айлчилж, орон нутгийн сонгуульд ажиглалт хийхийг АНУ-ын сенатч Жон Маккейнаас Луганскийн тэргүүн Игорь Плотницкий хүссэн байна.

Өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр Игорь Плотницкий, миний урилгыг АНУ-ын сенатчид уламжилж өгөөч гэж сэтгүүлчдээс хүссэн байна.

Тэрбээр, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага Луганскт ирэхийг хүсэхгүй байгаа бол би чөлөөт хэвлэлийн та бүхнээс миний урилгыг дэлхийгээр аялж ардчиллын дүрэм, журмын тухай заадаг, дэлхийн хамгийн ардчилсан, шулуун шударга хүнд уламжилж өгөхийг хүсэж байна.

Луганскийн орон нутгийн сонгуульд ажиглалт хийхгүй гэсэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан хүрээлэн, хүний эрхийн газрын мэдэгдэлтэй холбогдуулан тэрбээр, “АНУ-ын тэнгэрийг Вьетнамаас хамгаалсан, ардчиллын тухай үзэл бодлыг их хэрэглэдэг, суманд оногдож, Вьетнамд олзлогдсон ч халшраагүй тэрбээр тус улсад ардчиллын үндсийг ойлгосон байх. Би сенатч Маккейны тухай ярьж байна” гэж мэдэгджээ.

Донбасс бүс нутагт цэргийн ажиллагаа явуулж буй Украины армид зэвсэг нийлүүлэхийг хичээнгүйлэн уриалдгаар нь АНУ-ын сенатч Жон Маккейныг сайн мэднэ. Тэрбээр Украины төрийн эргэлтэд оролцогчидтой хэлэлцээ хийхээр Киевт айлчилж байсан байна.

Д.Нямтулга

関連ニュース
コメント