Ерөнхийлөгчийн санаачилгыг хэрэгжүүлэх тогтоол боловсруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-09-15 13:11:35

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржын гаргасан Монгол Улс байнгын төвийг сахигч орон болох тухай санаачилгыг хэлэлцжээ.

Монгол Улс 1990 оноос хууль эрхзүй, гадаад бодлогодоо улс төр, дипломатын аргаар эх орноо хамгаалах, үүнд чиглэсэн дэд бүтцийг хөгжүүлж ирсэн. Энэ хүрээнд байнгын төвийг сахигч орон болох бодлого эрчимтэй явагдсан. Төвийг сахигч орон гэдгээ олон улсад зарлан тунхаглах, цаашид баталгаажуулах чиглэлээр Ерөнхийлөгчийн гаргасан санаачилгыг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газрын тогтоол гаргахаар шийдвэрлэсэн. Энэ чиглэлийн үйл ажиллагааг яаралтай зохион байгуулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээллээ.

Ч.Ариунболд

関連ニュース
コメント