Цахим халдлагад хариу арга хэмжээ авахыг шаардана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-09-15 14:53:40

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ирэх долоо хоногт Вашингтон хотноо БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзах үеэрээ кибер аюулгүй байдлын талаар санаа зовж байгаагаа мэдэгдэх ажээ.

"Кибер орон зай дахь БНХАУ-ын үйлдлийн талаар ихээхэн санаа зовж байгаагаа АНУ-ын албаны хүмүүс хүчтэй илэрхийлнэ. Энэ нь АНУ-ын эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын чухал асуудал юм" гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнест өчигдөр мэдэгдэв.

АНУ-ын компаниуд, Засгийн газрын байруудын аюулгүй байдалд халдсан хэрэгт БНХАУ-ын хакерууд сэжиглэгдэж байна.

Үүнтэй холбоотой бухимдал олны дунд, ялангуяа, бизнес эрхлэгчдийн дунд газар авч байна.

БНХАУ-аас үүдэлтэй ийм үйл ажиллагааг дахин хүлээн зөвшөөрч чадахгүй гэж Обама өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. Үүнд зохих арга хэмжээ авахыг Обама уулзалтын үеэр Си Зиньпинээс хүсэх ажээ.

Д.Нямтулга

 

関連ニュース
コメント