Иргэдэд мэргэжлийн урлагаар үйлчлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-15 15:33:43

Улсын драмын эрдмийн театр “УДЭТ-ын өдрүүд-2015” аялан тоглолыг 13 жилийн дараа буюу энэ сарын 12-13-ны өдөр Баянхонгор аймагт зохион байгууллаа.

2 дахь удаагаа болж буй тус арга хэмжээ нь төрөөс соёл, урлагийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөө орон нутгийн иргэдэд мэргэжлийн урлагаар үйлчлэх, театрын урлагийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой аж.
Энэ өдрүүдэд  К.Драгунская “Онц сурлагатнууд орохыг хориглоно”, С.Жаргалсайхан ”Хэлж зүрхлээгүй хайр”, Н.Ганхуяг ”Бүүвэй”, Дарио Фо “Чөлөөт хос” зэрэг жүжгийг нутгийн зон танхим дүүргэн үзэж сонирхсон.
Аялан тоглолтын үеэр соёл, урлагийн ажилтны өдөр ташралдсан тул Эрдмийн театрын жүжигчид аймгийн төвийн 4 сургууль, МСҮТ-ийн багш, сурган хүмүүжүүлэгчид, оюутан, сурагчидтай нээлттэй уулзалт, ярилцлага зохион байгуулсан байна. 
Мөн тэд, Монгол Улсын хэмжээнд анхлан хэрэгжсэн “Шинэ сум” төсөл хэрэгжсэн Бууцагаан суманд очиж, аймгийн төв, хөдөөгийн соёл урлагийн ажилтнуудтай хамтран “Соёлын ажилтны өдөр”-ийг тэмдэглэн, нутгийн иргэдэд шинэ уран бүтээлээ толилуулж, харилцан туршлага солилцлоо.

Б.Мөнхзул

 

関連ニュース
コメント