Эрүүгийн 49 хэрэгт мөрдөн байцаалт явуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-09-15 17:01:17

Авлигатай тэмцэх газар энэ сарын 7-11-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 2 гомдол, мэдээлэл хүлээн авчээ.

Мөн нийт 9 гомдол, мэдээллийг шалгаснаас 3 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Ажиллагаанд 6 гомдол, мэдээлэл шалгагдаж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 54 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 3 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлж, одоогоор 49 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Б.Туул

関連ニュース
コメント