Нийтийн эзэмшлийн сандлуудыг будлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-09-15 17:26:01

 Гэрлэх ёслолын ордон, Монголын хүүхдийн ордон хамтран Чингисийн өргөн чөлөө,  Бага тойруу, Их монгол, Олимп, Гандийн гудамж, Цагдаагийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөний зам дагуу  цэвэрлэгээ, тохижилтын ажил хийж эхэллээ.

Уг ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөнд 34, Сөүлийн гудамжинд 20, Чингэлтэйн өргөн чөлөөнд 14, нийт 68 нийтийн эзэмшлийн сандлыг будаж, түүвэр цэвэрлэгээг хийв. Цэвэрлэгээнд 260 гаруй шар хантаазтан ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс газар дээр нь очиж, ажлыг нь шалган үүрэг даалгавар өгч байгаа юм. 

関連ニュース
コメント