Энэ өвөл долоон зуухны дөрвийг нь л ажиллуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-15 17:34:08

“Эрдэнэт Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл 80 хувийн гүйцэтгэлтэй байна.

Тус станц долоон зуухтай бөгөөд энэ жил нэг зуухандаа засвар хийжээ. Өвөл дөрвөн зуух ажилладаг бөгөөд үлдсэнийг нь байнгын бэлэн байдалд байлгадаг аж. Энэ жил тус компани Шарын голын уурхайгаас нүүрсээ татна. Ирэх сарын 1 гэхэд 20 мянган тонн нүүрс нөөцлөх хэрэгтэй аж. Үүнээс одоогийн байдлаар 15 мянган тонныг өөрийн талбай дээрээ буулгасан байна. 
Харин орон нутгийн зүгээс иргэдэд хөнгөлөлттэй үнээр нүүрс нийлүүлэх боломж бий эсэхэд тус компанид санал тавьжээ. Учир нь Орхон аймагт нүүрсийг зөвхөн шуудайгаар борлуулдаг бөгөөд олдоц нь ч ховор байдаг юм. Гэвч “Эрдэнэт ДЦС” онцгой бүсэд харьяалагддаг болохоор орон нутагт нүүрс нийлүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн байна. 

Б.Оюун-Эрдэнэ

 

関連ニュース
コメント