Галт суманд 100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-15 18:20:17

 
Хөвсгөл аймгийн Галт суманд 1 тэрбум 65 сая төгрөгийн өртөгтэй 100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо.

Цэцэрлэгийн барилгыг Мөнх-Өргөө компани барьж гүйцэтгэсэн бөгөөд 4 бүлэгтэй иж бүрэн ширээ сандал тавилга бүхий орчинтой бүх өрөө камертай хамгийн сүүлийн үеийн стандартын гэдгээрээ онцлог гэнэ. Галт сумын хувьд сургуулийн өмнөх боловсролыг гэр байшин зэрэг газруудад явуулж байсан бол хичээлийн шинэ жил эхэлж буй энэ үед анхны цэцэрлэг ашиглалтад орж эх орны ирээдүй болсон хүүхдүүд эрүүл орчинд сурч боловсрох боломж бүрдлээ. Тус аймгийн хэмжээнд энэ жил 4 цэцэрлэг шинээр ашиглалтад юм. 

Б.Гантуяа

関連ニュース
コメント