"Авто Худалдааны цогцолбор”-ын эхний ээлж ашиглалтад орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-09-16 11:38:57

"Авто Худалдааны цогцолбор”-ын эхний ээлжийн 6375 машины авто зогсоол бүхий 30 га цогцолборын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусч Улсын комисст хүлээлгэн өглөө.

Улсын комиссын дүгнэлт гармагц, авто зогсоол худалдан авсан иргэд, бизнес эрхлэгчид зогсоолын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ гардах юм байна. Энэ хүрээнд 22-ын товчооноос “Авто Худалдааны цогцолбор”-т холбогдсон 30 метрийн өргөнтэй, 1.5 км урттай авто замыг барьж ашиглалтад оруулжээ. Ингэснээр цогцолбор хүрэх нийтийн тээврийн чиглэл төлөвлөх, автобусны эцсийн болон дундын буудлуудыг барих асуудлыг шийдвэрлэнэ хэмээн албаныхан хэллээ.
 “Авто Худалдааны Цогцолбор”-т 26 цайны газар , 5 бие засах газар, 4 авто угаалгын газар, 2 авто засварын газар,  1 нотариат, 3 даатгалын байгууллага, 2 арилжааны банк, авто тээврийн үндэсний төвийн салбар, оношилогооны төв байгуулахаар төлөвлөжээ.  

 Б.Заяа

関連ニュース
コメント