ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-09-16 11:43:23

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал “Шангри-Ла” зочид буудалд эхэллээ.

Хурлыг нээж ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Илкка Канерва үг хэлэв.

Тэрбээр, Энэхүү хуралтай Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна. Монгол Улсын дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдалд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байна. Бид Европын аюулгүй байдал, хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлөх аливаа үйл ажиллагааны эсрэг хамтран тэмцэх ёстой. Өнөөдрийн хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлье.

Дэлхий нийтийн өмнө тулгамдсан аливаа асуудлын шийдлийг бид хамтдаа олох ёстой. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү хурлаар бид дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй эдийн засгийн хүндрэл, терроризмтэй тэмцэх зэрэг олон чухал асуудлыг  хэлэлцэнэ. ШХАБ болон НҮБ-ын төлөөлөл мөн хуралд оролцож, илтгэл хэлэлцүүлнэ. Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье гэлээ.

Хуралдаан 11.00 цагт “Бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хүний наймаатай тэмцэх: ЕАБХАБ-ын үүрэг оролцоо ба бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдвээр үргэлжилнэ. Тус хуралд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн дарга М.Батчимэг, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Бүс нутгийн терроризмын эсрэг байгууллагын Гүйцэтгэх хорооны Олон улсын харилцааны хэлтсийн Ахлах мэргэжилтэн Бахрам Ауанассов нар “Зүүн хойд Азийн аюулгүй байдал: Сорилт, боломжууд” сэдвээр илтгэл тавих юм.

Ч.Ариунболд

関連ニュース
コメント