Ц.Элбэгдорж: Энхийн төлөө хэлэлцээнд Монгол Улсын үүд хаалга үргэлж нээлттэй байх болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-09-16 11:54:06

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хуралд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэллээ.

Тэрбээр, “Одоогоос 40 жилийн өмнө ЕАБХАБ-ын үндэс тавигдаж, 20 жилийн өмнө Парламентын ассамблейг байгуулж байсан. Үүнээс 25 жилийн өмнө Монгол Улс байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан. Монгол Улс нээлттэй, ардчилсан замналаар явж ирсэн.

Дэлхий нийтийн аюулгүй байдал, энх тайвныг сахин хамгаалахад ЕАБХАБ томоохон түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байна. Монгол Улс Украйн болон Сирид үүсээд байгаа асуудлыг гал зогсоож, энхийн замаар асуудлаа шийдвэрлээсэй хэмээн хүсч байна.

Хүн төрлөхтний оршин тогтнолд сөргөөр нөлөөлөх аюул, занал бий болж байна. Ямар ч хүнд сорилтыг  шийдэх боломж хүн төрлөхтөнд байна.

Монгол Улс сүүлийн 25 жилийн хугацаанд хүний эрхийг дээдэлж, ардчилсан тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр томоохон ахиц гаргасан. Тухайлбал энэ сарын 14-нд Засгийн газар Монгол Улсын Төвийг сахисан бодлогоо тууштай үргэжлүүлэх шийдвэр гаргасан. Энэ чиглэлээр ЕАХАБ-ын Парламентын ассамблей Монгол Улстай хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Энхийн төлөө яриа хэлэлцээнд Монгол Улсын үүд хаалга үргэлж нээлттэй байх болно” гэлээ.

Ч.Ариунболд

関連ニュース
コメント