С.Е.Нарышкин: ОХУ-д тавьсан эдийн засгийн хоригийг эргэн харах хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-09-16 12:52:34

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн нэгдүгээр хэсгийн хуралдаанд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин үг хэллээ.

Тэрбээр, “Бүс нутгийн хамтын ажиллагааг дэлхий нийтэд чухлаар тавьж байгаа. Европын бүс нутгийн хамтын ажиллагаа хангалттай биш гэж дүгнэж байна. Ойрхи Дорнодоос олон мянган дүрвэгч Европ руу орж ирж байгаа. Улс орнууд дүрвэгсдийг хүлээн авахгүй байгаагаас болж олноороо амиа алдах тохиолдол гарч байна. Тиймээс тэдэнд ёс суртахуунтай хандаж хүлээж авахыг хүсч байна. Өнгөрсөн жил ОХУ Украйны 1.1 сая дүрвэгчийг хүлээн авсан. Гэтэл өнөөдөр Европын холбооны улсууд ОХУ-аас хоёр дахин бага дүрвэгсдийг хүлээж авчээ” гэв.

Түүнчлэн, “Европын холбоо Украйны асуудлыг хэлэлцээрийн замаар шийдвэрлэх, дүрвэгсдийг хүлээн авах чиглэлээр үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Мөн ОХУ-д тавьсан эдийн засгийн хоригийг эргэн харах хэрэгтэй” гэлээ.

Ч.Ариунболд

関連ニュース
コメント