Ахмадуудад инээмсэглэл, итгэл найдвар бэлэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-16 13:34:45

Дорноговь аймгийн Халамж үйлчилгээний хэлтсийн дэргэдэх  Говийн бүсийн ахмад настны төрөлжсөн асрамжийн газраас 25 жилийнхээ ойг тохиолдуулан “1000 цэцгийн инээмсэглэл” цэцэг хандивлах аяныг зохион байгуулж байна.

Есдүгээр сарын 8-наас 21-нийг хүртэл үргэлжлэх аянаар асрамжийн газарт асруулж буй ахмадуудын  амьдрах тав тухтай орчныг бүрдүүлэх, тэдэнд сэтгэлийн дэм өгөх зорилготой аж. Тус аянд Дорноговь аймгийн төрийн болон орон нутгийн өмчийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллагууд болон АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургууль, МСҮТ-үүд, ерөнхий боловсролын сурагчид оролцож байгаа юм. Хүмүүсийн сайн үйлс, сайхан сэтгэлийн илэрхийлэл болгон өгсөн цэцэг асрамжийн газарт амьдарч буй ахмадуудад инээмсэглэл, итгэл найдвар бэлэглэх учиртай бөгөөд хамгийн идэвхтэй оролцсон байгууллага хамт олон, хувь хүнийг шагнаж урамшуулан, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс талархал хадгалуулан, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үйл ажиллагааг нь сурталчлахаар төлөвлөжээ.       

Х.Эрдэнэбулган 

 

関連ニュース
コメント