Дорноговийн тамирчид хоёр алтан медаль хүртээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-16 14:05:34

Энэ сард Улаанбаатар хотод нээлтээ хийсэн Хүүхдийн спортын их наадмын хөнгөн атлетикийн 5000 метрийн зайд Дорноговь аймгийн өсвөрийн тамирчин Сосорбурамын Даваадорж  мөнгөн медаль хүртсэн бол өчигдөр  мөн эрэгтэйчүүдийн 1500 метрт аваргын алтан медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүллээ. 

Мөн өсвөрийн тамирчин Дорноговийн багийн тугч мөнгөн медальт П.Бэрхшагай эрэгтэйчүүдийн 800 метрийн төрөлд аваргын алтан медалийн эзэн болсон бөгөөд тэрээр дөрвөн жилд нэг болдог хүүхдийн спортын их наадмын алт, мөнгөн медальт тамирчин болсон нь энэ юм. 800 метрийн гүйлтийн тэмцээнд 2015 оны улсын аварга, энэ зайны дээд амжилтыг эзэмшигч Э.Мөнхдорж шагналт дөрөвдүгээр байрт шалгарсан бол эмэгтэйчүүдийн 200 метрийн төрөлд У.Энхмаа  шагналт тавдугаарт байрт шалгарав.

Их наадмын чөлөөт бөхийн хөвгүүдийн төрөлд 28 байгууллагын бөхчүүд ур чадвараа сориход  50 кг-д О.Бодьхүү мөнгөн медалийн болзол хангасан байна. Харин үлдсэн дөрөв нь хүрэл медалийн төлөө барилдсан ч харамсалтай нь ялагдал хүлээж шагналт байрт шалгарлаа. Чөлөөт бөхийн багийг аймгийн чөлөөт бөхийн дасгалжуулагч спортын мастер С.Сайнбаяр, Замын-Үүд сумын чөлөөт бөхийн дасгалжуулагч Б.Түвшинтөгс, Айраг сумын чөлөөт бөхийн дасгалжуулагч Э.Ариунбаяр бэлтгэж оролцуулж буй. 

Х.Эрдэнэбулган

関連ニュース
コメント