“Шинэ Монгол”-ын оюутнууд тариан талбайд ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-09-16 17:32:46

“Шинэ Монгол” дээд сургуулийн оюутнууд Төв аймгийн Угтаал сумын тариан талбайг хоёр дахь жилдээ зорьж байна.  

1-2 дугаар курсын нийт  60 гаруй оюутан 14 хоногийн турш  тариан талбайд ажиллаж, тариаланчдын намрын ажилд туслах юм байна.

 “Шинэ Монгол” их сургуулийн оюутнууд “Намрын ажилд явснаар байгаль дэлхийтэйгээ харьцах, ажил сурахаас эхлээд  амьдралын том сургууль болдог. Тариан талбайд ажиллах нь хүүхдүүдийг нэгтгэж хамтаараа бүтээх чин эрмэлзлэлтэй болгодог” хэмээн ярив.

 Б.Заяа

関連ニュース
コメント