Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4 дэх даваагаа авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-09-17 10:57:35

Мэргэжлийн сүмо бөхийн есдүгээр сарын буюу Аки башёгийн дөрөв дэх өдрийн барилдаанд тэргүүлэгчдийн эгнээнд яваа озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ их аваргуудыг давсан Ёшиказег ёрикири мэхээр дэвжээнээс түлхэн гаргаж даваагаа ахиулсан байна.

Өрсөлдөгч бөхөө бужигнуулж, хурдтай барилддаг жижиг биетэй бөх Ёшиказег Тэрүнофүжи тун ухаалаг барилдаж ямар ч зай завсар өгөлгүй дэвжээнээс гаргаж орхисон. Мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх Их аварга Какурюү Египетийн бөх Оосүнарашиг хүч түрэн зайлж татан давж гурав дахь даваагаа авлаа. Эхний гурван өдрийн байдлаар унаагүй явсан Японы бөхчүүдээс сэкиваке Миёогирюү унасан бол Точиозан, озэки Кисеносато нар даваагаа ахиуллаа.

Д.Өлзий

関連ニュース
コメント