60 насных нь ойг тохиолдуулан баяр хүргэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-17 12:19:14

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өчигдөр УИХ-ын Тамгын газрын Судалгаа шинжилгээний хэлтсийн Судалгааны албаны ахлах референт Р.Хатанбаатарт 60 насных нь ойг тохиолдуулан баяр хүргэж мөнгөн аяга, мөнгөн шагнал гардууллаа.

Р.Хатанбаатар Монгол Улсын байнгын ажиллагаатай парламент буюу Улсын Бага Хурлын анхны гишүүдийн нэг бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газар олон жил үр бүтээлтэй ажиллаж, залуу үеийнхэнд мэдлэг оюунаа түгээн, ажлын арвин туршлагаасаа хуваалцаж ирсэнд талархаж буйгаа Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар энэ үеэр илэрхийлсэн юм.

Шагнал гардуулах ёслолд Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, нийтлэг үйлчилгээний болон Судалгаа, шинжилгээний хэлтсийн зарим ажилтнууд байлцлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

関連ニュース
コメント