БНТУ-ын Элчин сайдын яамныхан ахмадыг баярлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-17 12:34:16

Төв аймгийн Батсүмбэр сумын Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвийн 90 жилийн ойн баяр өчигдөр тохиов.

Уг арга хэмжээнд БНТУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчид оролцож, Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвийн хамгийн ахмад настан н.Жаргалд дурсгалын цэцэг гардуулж, бусад бүх ахмадуудад гарын бэлэг гардууллаа.

Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвтэй байнга хамтран ажиллаж ирсэнд талархалтай байдгаа илэрхийлэв.

БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн  эрхт Элчин сайд Мурат Карагөз өнгөрсөн оны 10 дугаар сарын 1-ний өдрийн Дэлхийн Ахмадын баярыг тохиолдуулан тус асрамжийн төвд зочилж гарын бэлэг гардуулж байсан юм.

Б.Туул

 

関連ニュース
コメント