Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 12:37:06

Эрүүл мэндийн салбарт түншлэлийг хөгжүүлэх нь шударга өрсөлдөөнийг дэмжих замаар эрүүл мэндийн салбарын дэд бүтэц, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг тасралтгүй сайжруулах зорилготой Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх талаар 2015-2020 онд баримтлах стратегийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар баталлаа.

Аймгийн эрүүл мэндийн салбарт түншлэлийн стратегийг үе шаттай, төлөвлөгөөтэй, нээлттэй болон хариуцлагатайгаар хэрэгжүүлснээр аймгийн эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт түүний ашиглалт сайжирч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх, санхүүжүүлэх төрийн болон хувийн хэвшлийн зохистой харьцаа бүхий орчин үеийн үр ашигтай эрүүл мэндийн салбарын хөгжлийг хангана, олон улсын стандартын шаардлагад нийцсэн эрүүл мэндийн багаж тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа хэрэглэснээр тусламж үйлчилгээний чанар үр дүн  сайжирна зэрэг үр дүнд хүрэх ажээ.

Б.Мөнхзул

 

関連ニュース
コメント