Хээрийн түймэр унтраагч төхөөрөмжтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 13:05:02

ОБЕГ-аас аймгийн Онцгой байдлын газарт техникийн осол гарсан үед ашиглах аврах ажиллагааны чиглэлийн төхөөрөмжөөр тоноглогдсон машин  хүлээлгэж өгсөн байна. 

Мөн аймгийн ХААН банкнаас хээрийн түймрийн галыг унтраах үлээгч төхөөрөмж 11 ширхэгийг  Онцгой байдлын газарт олгожээ. Хавар намрын улиралд хамгийн ихээр хээрийн түймэрт өртдөг Сүхбаатар суманд тус сумын Баруун-Уртын нутгийн зөвлөл, аймгийн ОБГ хамтран үлээгч төхөөөрөмж 10 ширхэгийг олгосныг  таван багтаа хоёр хоёроор нь  өгчээ. Энэ 9 дүгээр сар гарсаар  тус аймагт 3 удаа хээрийн түймэр гарсан байна.  

Г.Сүхээ

 

関連ニュース
コメント