"Архи тамхигүй ирээдүй" нэг сарын аянг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2015-09-17 13:15:15

Нийслэл хотын хэмжээнд “Архи тамхигүй ирээдүй” нэг сарын аяныг эхлүүллээ.

Улаанбаатар хотын цагдаагийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд оюутан, сурагчдад архи, тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийг таниулах, түүнээс  урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор уг зохион байгуулж байна.

Аяны хугацаанд их, дээд сургууль, коллежийн оюутнуудад сургалт, сурталчилгаа явуулах “Архи тамхигүй ирээдүй - бидний оролцоо” сэдэвт илтгэлийн уралдаан зохион явуулна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд “Архи, тамхи, мансууруулах бодис түүний хор хөнөөл” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгуулж  дүгнэх юм. Шалгарсан зураг, шилдэг илтгэлийг олон нийтэд сурталчилж, “Архи, тамхигүй ирээдүй” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газраас мэдээллээ.

Д.Өлзий

関連ニュース
コメント